Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

28 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагдаж барилгын ажил эхэллээ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
28 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагдаж барилгын ажил эхэллээ
28 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагдаж барилгын ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЕБ-ын 28 дугаар сургуулийн байр стандартад нийцэхгүй болсон тул нурааж 960 суудалтай шинэ сургууль барихаар барилгын ажил эхэллээ.
Хичээлийн нийт 32 анги танхимтай, урлаг заал, спорт заал, хоолны заал, номын сантай тус шинэ сургуулийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Содон номин констракшн ХХК хийж гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Баянгол дүүрэг

Хуваалцах