Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

31 сургууль сургачдад автобусаар үйлчилнэ

Энэ хичээлийн жилд нийслэлийн 5 дүүргийн 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ. Нийслэлийн Боловсролын газарт байгаа судалгаагаар нийт 97 автобусаар 2 997 сурагч үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан дүн байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
31 сургууль сургачдад автобусаар үйлчилнэ
31 сургууль сургачдад автобусаар үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Энэ хичээлийн жилд нийслэлийн 5 дүүргийн 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ. Нийслэлийн Боловсролын газарт байгаа судалгаагаар нийт 97 автобусаар 2 997 сурагч үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан дүн байна. Замын хэт ачаалал ихтэй бүсэд байрладаг 1-р сургууль, “Сант” сургуулиуд өнгөрсөн жил сурагчдын автобус явуулалгүй хичээлийн жил дуусгасан байдаг. Харин энэ хичээлийн жилээс сурагчдын автобусаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Боловсролын газарт сурагчдаа автобусаар зөөх Ерөнхий боловсролын 30 сургуулийн хүсэлт ирсэн бөгөөд хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь хүргэсэн байгаа ажээ.

Түлхүүр үг:Хичээлийн шинэ жил
Хуваалцах