3327 тусгай зөвшөөрөл олгожээ
Манай улс уул уурхайн чиглэлээр нийт 3327 тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр ашиглаж байна.
Мэдээллийн алба

Манай улс уул уурхайн чиглэлээр нийт 3327 тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр ашиглаж байна. Энэ нь нийт газар нутгийн 11.4 хувийг эзлэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улс нийт газар нутгийнхаа 30 гаруй хувийг уул уурхайн чиглэлээр ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон гэх судалгаа гарч , ихээхэн шүүмжлэл дагуулж байсан.
Тэгвэл Уул уурхайн яамнаас шат дараатай арга хэмжээ авснаар ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж чадсан байна. Одоогоор хүчинтэй хэвээр үлдээсэн тусгай зөвшөөрлүүдийн 10.8 хувь нь хайгуулынх, 0.6 хувь нь ашиглалтын лиценз байгаа аж.


















