Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

34 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс, Эквадортой дипломат харилцаа тогтоож байжээ

1982 оны энэ өдөр манай улс Бүгд Найрамдах Эквадор Улстай дипломат харилцаа тогтоож байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
34 жилийн өмнөх энэ өдөр  Монгол Улс,  Эквадортой дипломат харилцаа тогтоож байжээ
34 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс, Эквадортой дипломат харилцаа тогтоож байжээ. Зураг: МҮОНРТ

1982 оны энэ өдөр манай улс Бүгд Найрамдах Эквадор Улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Эквадорын Бүгд Найрамдах Улс буюу Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт орших бөгөөд хойд талаараа Колумб, зүүн болон өмнө талаараа Перутай хиллэдэг байна. Эх газраас баруун тийш 1000 км зайтай газарт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд байдаг. Нийслэл нь Кито хот, хамгийн том нь хот нь Гуаякил юм.

Манай улс Эквадорын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоогоод 34 жил болж байгаа хэдий ч хоёр орны хамтын ажиллагаа “унтаа” байдалд явж иржээ. Газар нутгийн алслагдмал байдал нь тус улсыг бусад улс орнуудтай нээлттэй харьцахад саад болж байна гэж үздэг. Мөн газар нутгийн алслагдмал энэ байдал нь тус улсыг ядуу буурай орон хэвээр байлгасаар байгаа юм.

Монголын эдийн засаг зэс, нүүрсний зах зээл дээр тогтож байгаа шиг, тус улс газрын тосондоо бүхнээ даатгадаг. Гэвч гадны хөрөнгө оруулагчдад хэт найдсанаас энэ их баялагаасаа бараг хүртэж чадаагүй улс хэмээн түүхэнд тэмдэглэгдэж байна. Үүгээрээ Эквадорын Бүгд найрамдах улсыг өнөөгийн Монгол улс хэмээн судлаачид жишин үзэх нь бий.

Тус улс 15 сая хүн амтай бөгөөд хүн амынх нь 63 хувь нь нийслэл Кито хотдоо амьдран суудаг. Уг нь тус улсад 15 сая хүн амыг элбэг хангалттай амьдруулахуйц газрын тосны нөөц баялаг бий хэмээн үздэг ч өнөөдрийг хүртэл ДНБ-ий өсөлт нь дээшээ цойлсон байдалтайгаар цаасан дээр тэмдэглэгдэн, иргэд нь ядуу тарчиг байдлаар амьдарсаар байна.

Д.Нарантуяа

Хуваалцах