Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

35 хүүхэд, гурван том хүн нэг машинд багтжээ

Одоогоос 10 жилийн өмнө хийж байсан нэгэн сонирхолтой бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
35 хүүхэд, гурван том хүн нэг машинд багтжээ
35 хүүхэд, гурван том хүн нэг машинд багтжээ. Зураг: МҮОНРТ

Одоогоос 10 жилийн өмнө хийж байсан нэгэн сонирхолтой бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Энэ бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог багийн цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгтээ ирж байгаа бичлэг юм.

Энэхүү бичлэгт 69 машинаас 35 хүүхэд гурван том хүн бууж байна. Зөвхөн монголд л харж болохоор энэхүү үйл явдал 10 жилийн дараах энэ өдөр хэвээр байгаа юу гэдгийг тодрууллаа.

Аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтаны ярьж буйгаар Баян-Өлгий аймгийн хувьд алслагдсан сум, багийн цэцэрлэгүүд өнөөг хүртэл ийм байдалтай ажилладаг аж. Малчид тэр бүр хүүрдээ хүргэж өгч чаддаггүй учраас цэцэрлэгийн жолооч, багш нар өглөө эртлэн 69 машиндаа сууна, малчдын гэрээр явж хүүхдүүдээ цуглуулдаг байна.

Улаанхус сум Баян-Өлгий аймгийн төвөөс 60 км-т байдаг бол Согог баг Улаанхус сумаас 20 гаруй км-т байдаг ажээ. Бид энэхүү мэдээлэлтэй холбоотой сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.

Хуваалцах