Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

364 элсэгч төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг авлаа

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонгох үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийлээ. Тус аймгаас их, дээд сургууль, коллежид элсэн орох хуваарь олгох үйл ажиллагаанд 21 ахлах сургуулийн 12 дугаар анги төгссөн 1418 төгсөгчөөс 1374 нь бүртгэлд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
364 элсэгч төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг авлаа
364 элсэгч төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг авлаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонгох үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийлээ. Тус аймгаас их, дээд сургууль, коллежид элсэн орох хуваарь олгох үйл ажиллагаанд 21 ахлах сургуулийн 12 дугаар анги төгссөн 1418 төгсөгчөөс 1374 нь бүртгэлд хамрагдсан байна.

Элсэлтийн салбар комисс нь МИДСК –ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоо их, дээд сургуулиудын босго оноог баримтлан хуваарь сонгуулсан байна.

БСШУСЯ–ны сайдын баталсан хяналтын тоогоор төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн нийт 2310 хуваарь ирснээс 364 элсэгч төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг авлаа.

Хуваалцах