Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

3D принтерийн тусламжтайгаар унадаг дугуй хэвлэн гаргажээ

“Arevo” компани 3D принтерийн тусламжтайгаар карбон фейбер материал бүхий хамгийн анхны унадаг дугуйг хэвлэн гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3D принтерийн тусламжтайгаар унадаг дугуй хэвлэн гаргажээ
3D принтерийн тусламжтайгаар унадаг дугуй хэвлэн гаргажээ. Зураг: МҮОНРТ

“Arevo” компани 3D принтерийн тусламжтайгаар карбон фейбер материал бүхий хамгийн анхны унадаг дугуйг хэвлэн гаргасан байна. Унадаг дугуйны бүх эд ангийг 3D принтерээр хэвлэн гаргасан анхны тохиолдол болж байгааг онцлон дуулгасан нь салбартаа шинэлэг технологийг авчирсан тохиолдол боллоо.

Карбон фейбер гэдэг бол судал бүхий полимер нийлмэл материал юм. Бат бөх төдийгүй өнгө үзэмж сайтай. Сүүлийн үед автомашин, тоног төхөөрөмжийг тус материалыг ашиглан хийх технологи хөгжөөд байгаа юм. Уламжлалт үйлдвэрлэл, угсралтын арга барил технологитой харьцуулахад эдийн засаг болон түүхий эдийн материалын хувьд хэмнэлттэй аж.

“Arevo” компани тус 3D хэвлэгч төхөөрөмжийг бүтээхийн тулд хэд хэдэн удаагийн судалгаа туршилт явуулжээ. Ажиллах зарчим бусад төрлийн хэвлэгч робот бүхий төхөөрөмжүүдтэй төстэй. Гэхдээ хэвлэгчийн үзүүр хэсгээс полимер материалыг гаргаж, компьютерийн алгоритмийн тооцооллоор бүхий л эд ангиудыг нарийн, нягт нямбай хэмжээ загварт хэвлэнэ.

Өнөө цагт энэ технологийн тусламжтайгаар бидний эдэлж хэрэглэж буй бүхий л зүйлсийг хэвлэж байна. Жишээ нь, далавчит онгоц, пуужингийн эд анги хөдөлгүүр, дрон гэх мэт бусад зүйлсийг нэрлэж болно.

Одоогоор зөвхөн концепц загвараа танилцуулаад байна. Цаашид зах зээлээ судалж үзсэний дараагаар худалдаанд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж үйлдвэрлэгчид, зохион бүтээгчид мэдээлжээ.

Хуваалцах