400 гаруй иргэн хаана өвөлжихөө шийдэж чадахгүй байна
Гэр орноо дулаалж, намар, өвлийн бэлтгэлээ хангаж байгаа энэ үед хахир хүйтэнд хаана өвөлжихөө мэдэхгүй яваа иргэд бас байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, өргөө цагаан гэрээ орчин үеийн тохилог орон сууцаар солихоор газраа чөлөөлсөн 400 гаруй иргэний асуудал юм.
Мэдээллийн алба

Гэр орноо дулаалж, намар, өвлийн бэлтгэлээ хангаж байгаа энэ үед хахир хүйтэнд хаана өвөлжихөө мэдэхгүй яваа иргэд бас байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, өргөө цагаан гэрээ орчин үеийн тохилог орон сууцаар солихоор газраа чөлөөлсөн 400 гаруй иргэний асуудал юм. Тэгвэл өчигдөр тэдэнд тулгамдаад байгаа орон байрны асуудлыг судлаж шийдэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай судлан зохих журмын дагуу шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээг төлөвлөх ажлын хэсэг байгуулагдав.
Ганцхан жилийн дараа л гэхэд хорооныхоо хажууханд халуун, хүйтэн устай тохиолог орон сууцтай болно гээд газраа чөлөөлсөн айлууд байлаа. Гэвч тэрхүү газрыг нь авсан барилгын компани нь барилгын ажилаа явуулахгүй байгаагаас гадна хахир өвөл хаана, хэнийдээ толгой хоргодохоо шийдэж мэдэхгүй байна. Иймд тэд энэхүү гомдол, бухимдалаа хэвлэлийнхэнд илэрхийлсэн юм.


















