Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

41 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа

Хяналтын явцад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан нь тогтоогдсон нэр бүхий 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан ажиллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
41 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа
41 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/12 тоот удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 16 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллаа.

Хяналтын явцад 80 цэгээс гадаргуугийн арчдас, 41 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Хяналтын явцад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан нь тогтоогдсон нэр бүхий 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан ажиллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах