Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

45 бод, 92 бог мал хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байна

иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
45 бод, 92 бог мал хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байна
45 бод, 92 бог мал хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Г, Ц, Б, Р, Б, О нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас энэ оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах