Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

45000 гаруй иргэнд “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлжээ

Орхон аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “Нэг цонхны үйлчилгээ” ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. “Нэг цонхны үйлчилгээ”-нд Татвар, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хөдөлмөр зуучлал, мэдээлэл, Улсын бүртгэл, Газрын харилцаа, кадастр, банк, Монгол шуудан зэрэг төрийн 20 орчим үйлчилгээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
45000 гаруй иргэнд “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлжээ
45000 гаруй иргэнд “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “Нэг цонхны үйлчилгээ” ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. “Нэг цонхны үйлчилгээ”-нд Татвар, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хөдөлмөр зуучлал, мэдээлэл, Улсын бүртгэл, Газрын харилцаа, кадастр, банк, Монгол шуудан зэрэг төрийн 20 орчим үйлчилгээ байрладаг.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нэг цонхны үйлчилгээгээр 45500 гаруй хүн үйлчлүүлжээ. Үүнээс хамгийн 12916 хүн нийгмийн халамжийн үйлчилгээ, иргэний бүртгэл мэдээллийг 3415, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг 2955, газрын харилцааны асуудлаар 1972, татварын үйлчилгээг 1815, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг 1688, нийгмийн даатгалын үйлчилгээг 1357 иргэнд үзүүлсэн бол 1560 хүний өргөдөл, гомдлыг хүлээн авчээ.

Хуваалцах