46 мянган литр шатахуун ачсан автоцистерн онхолджээ
Осол юунаас болж гарсаныг Замын цагдаагийн холбогдох албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт 46 мянган литр шатахуун ачсан автоцистерн онхолдсон байна. Өчигдөр гарсан энэ хэргийн ослын газар холбогдох албаныхан ажиллаж аюулгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, нэг км орчим газар шатахуун асгарсан байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах анги түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, онхолдсон автоцистерныг татаж гаргасан гэж Нийслэлийн онцгой байдлын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Бурмаа хэллээ.
Осол юунаас болж гарсаныг Замын цагдаагийн холбогдох албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.


















