46 оюутанд 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгон тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг б
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгон тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан.
Тус зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр Дорноговь аймгаас их, дээд сургуульд элсэн суралцаж буй 46 оюутанд (тус бүр 500 мянга) нийт 23 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв.
Сургалтын төлбөрийн батламж гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын ТУЗ-ын дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Бүрэндэлгэр нар оролцлоо.
Энэхүү хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар хэлэлцсэн бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын хичээлийн шинэ жилд амжилт хүсч, баяр хүргэлээ.






















