4G системийг удахгүй ашиглана
БНХАУ-ын гар утас хэрэглэгчид тун удахгүй 4G системийн сүлжээг тун удахгүй ашиглахаар болжээ. 4G-г хэрэглэгчид 10 мегабайтын үйлдлийн систем, мэдээллийг хоёрхон секундын дотор хүлээн авах боломжтой болох юм.
Мэдээллийн алба

Эл улсын аж үйлдвэр мэдээлэл технологийн яам холбоо харилцааны гурван операторт 4G-ийн лицензийг олгосон байна. Тухайлбал, Чайна Мобайл, Чайна Телеком болон Чайна юником зэрэг үүрэн утасны гурван оператор Ти Би ЛТИ технологийн 4 дэхь үеийн буюу 4G гар утасны сүлжээг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. 4G гар утасны хэрэглэгчид хоёрхон секундын дотор 10 мегабайтын мэдээлэл өгөгдлийг хүлээн авах боломжтой болохын дээр нэг минутын дотор 2 гигабайтын HD киног татах боломжтой аж. Энэ нь 3G сүлжээний хурднаас 10 дахин хурдан юм байна.