"50:100 цогцолбор" байгуулах ажлыг зургаадугаар сард дуусгана
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "50:100" аялал жуулчлалын цогцолборын ажлын явцтай танилцсан байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "50:100" аялал жуулчлалын цогцолборын ажлын явцтай танилцсан байна. Зүүн уртрагийн 100 градус, хойд өргөрөгийн 50 градусын шугамууд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Хөвсгөл нуурын эргээс 50 орчим км зайтай огтлолцдог нь манай оронд ирсэн жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тиймээс үүнд ач холбогдол өгч байгаль орчин аялал жуулчлалын салбарт томоохон цогцолборууд байгуулахаар ажлаа эхлүүлжээ.
Мөрөн суманд "Жуулчны гудамж" төслийг эхлүүлэх, Хатгал тосгонд "Аялал жуулчлалын гудамж" байгуулах зураг төсөв боловсруулах, "Онгод шүтээн", Далай-Ээжийн шүтээн цогцолборуудын ажлыг эхлүүлэх юм. Харин "50:100 цогцолбор" байгуулах ажлыг энэ оны зургаадугаар сарын дундуур дуусгах аж.

Уг байгууламжийн замын ажлыг "Хөвсгөл Азза", цахилгааныг "Жеммн" ХХК, тохижилтын ажил "Модерн Хас" ХХК, "Урагшлах" ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл харилцан адилгүй байгаа аж.
Энэхүү цогцолборт 50:100 огтлолцлын цэгийн байгууламж, нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулна. Сонирхуулахад, дэлхийн хэмжээнд уртрагийн 1000 градус, өргөрөгийн 500 градуст орших цэгүүд 4 хавтгай тус бүрт нэг нэг байдаг байна. ЗУ-1000, ХӨ-500-д орших цэг Монгол Улсад, БУ-1000, ХӨ-500-д орших цэг Канад улсад, БУ-1000, ӨӨ-500-д орших цэг Номхон далайд, ЗУ-1000, ӨӨ-500-д орших цэг Энэтхэгийн далайд тус тус байрладаг ажээ.


















