52 хоригдлын 58 сая төгрөгийн хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял бодитоор биелэгджээ
Булган аймгийн прокурорын газраас санаачлан хоригдлын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, төлбөртэй хоригдлыг ажлын байраар хангах
Мэдээллийн алба

Булган аймгийн прокурорын газраас санаачлан хоригдлын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, төлбөртэй хоригдлыг ажлын байраар хангах буюу хөдөлмөрт илүү хуваарилан хохирол нөхөн төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Булган-Хохирол төлөлт” нэгдсэн аяныг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай зохион зохион байгуулжээ.

Нэгдсэн аяны хүрээнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, 439 дугаар хаалттай хорих ангийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/02, А/13 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 9 заалттай гаргасан ба аяны үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 439 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж буй 52 хоригдлын 58.161.825/ Тавин найман сая нэг зуун жаран нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгний хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял бодитоор биелэгджээ.
Үүнийг 2017 оны эхэнд байсан тоон мэдээтэй харьцуулж үзвэл төлбөртэй хоригдол 24 буюу 16.5%, төлбөрийн хэмжээ 100.204.542/нэг зуун сая хоёр зуун дөрвөн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгөөр буюу 11.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хоригдлын хохирол төлбөр, эд хөрөнгө хураах ялыг биелүүлэх ажиллагаа сайжирснаар нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч хохирсон дээрээ хохироод үлдэхгүй байх, нөгөө талаас хорих ял эдэлж буй хоригдлын эрх зүйн байдал дээрдэх буюу хорих ялаас хугацааны өмнө суллах, хорих ял эдлэх дэглэм, зэрэглэлийг өөрчлөх нөхцөл боломж бүрдэх зэргээр ач холбогдлоо өгчээ.
Эх сурвалж: УЕПГ


















