Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

546 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулахаар шат шатандаа төлөвлөн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
546 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна
546 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулахаар шат шатандаа төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оноос шинээр ашиглалтад орох замын урт 13 хувиар нэмэгдэх юм.

Нийт 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлж, нийт 31 төслийн 600 км авто зам, 800 у/м гүүрийн зураг төсөл боловсруулна.

“Шинэ тойрог зам барих” төслийн эхний шатны Туул голын эрэг дагуух хэсэг болон Нисэхийн хурдны авто замтай холбох ажлыг эхлүүлнэ.

Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Нутгийн зам: 73,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах