6-11 насны хүүхдүүдийн 7 хувийнх нь өсөлт хоцрогджээ
Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн долоон хувийнх нь өсөлт хоцрогдсон, гурван хувь нь туранхай гарчээ.
Мэдээллийн алба

Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн долоон хувийнх нь өсөлт хоцрогдсон, гурван хувь нь туранхай гарчээ.
Харин нийт хүүхдийн 22 хувь нь илүүдэл жинтэй, зургаан хувь нь таргалалттай байна. Тиймээс бага насны хүүхдүүдийн сүүний хэрэглээг нэмэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Судалгаагаар сурагчдын тав орчим хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны яриаг сонсоно уу.
Mongolian National Radio · Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн 7 хувийнх нь өсөлт хоцрогджээ


















