Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

66 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ

Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдоно уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
66 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ
66 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдөр Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Иймд та бүхэн нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдоно уу.

Хуваалцах