7 дугаар төвийн орчмын авто замын ажлын явц 82 хувьтай байна
Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.454 км авто замын ажил үргэлжилж байна. Тус авто замын зорчих хэсэгт орсон цахилгаан дамжуулах кабел шугам шилжүүлэх ажил шийдвэрлэгдсэн.
Мэдээллийн алба

Мөн 4 цэгт Ф100 мм-ийн голчтой 12 хос цахилгааны нөөц сувагчлалын хоолой хийгдсэн. Одоогоор асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна. Ажлын явц 82 хувийн гүйцэтгэлтэй байна.