Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулахаар зэхсэн уяачийн морийг бүртгэхгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулахаар зэхсэн уяачийн морийг бүртгэхгүй
7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулахаар зэхсэн уяачийн морийг бүртгэхгүй. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн хурдан морины уралдаанаар уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, уяач нарт хүүхдэд өмсүүлэх хамгаалалтын хувцас, өвдгөвч, тохойвчийн чанараа сайжруул гэсэн шаардлагыг тавьж байна. Мөн морь тавиач өсвөр насны хүүхдийг наадмын үеэр байлгах эсэх талаар салбар хорооныхон зөвлөлдөж байгаа гэлээ.

Хурдан морины салбар хороонд Монголын морин спорт уяачдын холбоог төлөөлж буй гишүүдийн зүгээс морь тавиач хүүхдийг уралдаанаас хасах саналыг гаргажээ. Харин салбар хорооны зарим гишүүн тавиач хүүхэд нь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хянах асуудалд давхар анхаарлаа хандуулдаг учир хасах шаардлагагүй гэсэн саналтай байна. Гэхдээ уралдаанч хүүхдийг санаатайгаар унагах, саад болох зэрэг хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлүүд гаргасан. Иймээс яг уралдаан эхлэх буюу хурдан морьдыг хэмжиж, үүлдэрлэг байдлыг шалгах үеэр морь тавиач хүүхдийг байлгах эсэхийг Хурдан морины салбар хороо шийднэ гэж мэдэгдлээ.

Мөн уралдааныг дагах яаралтай түргэн тусламжийн машинд Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнүүд явж, тавиач хүүхэд болоод уралдааны явцад хяналт тавих юм байна.

Үндэсний баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан. Хэрэв долоогоос доош насны хүүхдээр морио унуулахаар зэхсэн бол тухайн уяач нарын морийг бүртгэхгүй гэж Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээ. Мөн уралдаанч хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх шаардлагатай юм.

Эх сурвалж: Хүүхдийн төлөө үндэсний газар

Хуваалцах