Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

70 малд хачиг хайгуулдаж 47 хачиг цуглуулан судалгааг хийлээ

Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 04-р сарын 23-27-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт хийж гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
70 малд хачиг хайгуулдаж 47 хачиг цуглуулан судалгааг хийлээ
70 малд хачиг хайгуулдаж 47 хачиг цуглуулан судалгааг хийлээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 04-р сарын 23-27-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт хийж гүйцэтгэлээ.

Судалгааны хугацаанд тус сумын нутагт бэлчээрт 120 дарцаг/км ажиллан 62, 70 малд хачиг хайгуулдаж 47 хачиг цуглуулан судалгааг хийж байна. Хачгаар дамжих халдварт өвчний талаарх хүн амын мэдлэг хандлагыг үнэлэхээр асуумж судалгаанд 64 хүнийг хамруулж, хачгаар дамжих халдварын тархалтыг тогтоохоор 44 хүнээс шинжилгээ авлаа.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ын 190 сурагч, цэцэрлэгийн 48 хүүхдэд “Галзуу өвчнөөс сэргийлье” “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” сурталчилгааны киног үзүүлэн, галзуу, хачгаар дамжих халдвар, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 123 ширхэг санамж хуудас тараалаа.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах