Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

800 гаруй иргэн НӨАТ-ын сугалаанд азтан болсноо мэдээгүй байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаанд оролцсон 800 гаруй иргэн азтан болсноо мэдээгүй байгааг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс мэдээллээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
800 гаруй иргэн НӨАТ-ын сугалаанд азтан болсноо мэдээгүй байна
800 гаруй иргэн НӨАТ-ын сугалаанд азтан болсноо мэдээгүй байна. Зураг: МҮОНРТ

Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаанд оролцсон 800 гаруй иргэн азтан болсноо мэдээгүй байгааг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс мэдээллээ. Одоогоор 160 азтаны мөнгийг Ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн банкны дансаар нь дамжуулан олгосон байна.

Нийт азтануудын олонх нь цахим хуудсанд бүртгүүлээгүй учир азтан болсноо ч мэдэхгүй байгаа юм байна. Тиймээс Ebarimt.mn цахим хуудсанд хандаж сугалааны баримтаа шалгахыг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтуяа хэллээ.

Хуваалцах