Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

8500 орчим гарааш чөлөөллөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр гарааш, хашаа, хайс чөлөөлөх ажлын явцын талаар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
8500 орчим гарааш чөлөөллөө
8500 орчим гарааш чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр гарааш, хашаа, хайс чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-Энэ жил 133 байршилд 2352 гарааш чөлөөлөхөөс 2100 гарааш чөлөөлөөд байна. 2020 оноос хойш 8500 орчим гарааш, 465 байршилд 26,267 метр хашаа буулгаж, газар чөлөөллөө. Одоо буулгах шаардлагатай 2000 орчим гарааш бий. Нийт 26 га орчим газрыг чөлөөлж, нийтийн эдэлбэрт авсан гэлээ.

Хотын дарга ногоон байгууламжийг сайжруулж, стандартыг баримталж ажиллах хэрэгтэйг хэлж байв.

Хуваалцах