Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

87 мянган иргэнд хүнсний талон олгоно

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгох гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
87 мянган иргэнд хүнсний талон олгоно
87 мянган иргэнд хүнсний талон олгоно. Зураг: МҮОНРТ

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгох гэнэ.
ХАХНХЯ-наас энэ жил өрхийн амьжиргааг тогтоох судалгаа хийсэн. Судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 мянга 778 иргэнд талон олгохоор болж дөрөвдүгээр сараас тарааж эхэлжээ.

Уг талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс худалдаж авах нормтой юм. Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчлэх эрх авчээ.

Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ худалдаж авах эрхтэй. Харин бусад бүтээгдэхүүнийг хүнсний талоноор олгохгүй аж.

Хуваалцах