Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи илгээмжээр орж иржээ

968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи шуудан илгээмжээр орж ирсэн байна. Үүнийг илгээсэн, захиалсан, борлуулахаар завдсан этгээдийг нарийвчлан шалгах ажил эхэлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи илгээмжээр орж иржээ
968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи илгээмжээр орж иржээ. Зураг: МҮОНРТ

968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи шуудан илгээмжээр орж ирсэн байна. Үүнийг илгээсэн, захиалсан, борлуулахаар завдсан этгээдийг нарийвчлан шалгах ажил эхэлжээ.

Мөн он гарсаар энэ төрлийн 89 хэрэгт 180 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас дөнгөж сая мэдээллээ. Тэдний 90 орчим хувь 18-35 насны залуус бол таван хувь нь хүүхдүүд байжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга н.Эрдэнэболдын яриаг сонсгоё.

Улаанбаатар хот гэлтгүй орон нутагт энэ төрлийн гэмт хэргийн тоо өсчээ. Тодруулбал, 12 гэмт хэрэг хөдөөд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна хуурамч жор бичиж сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл авах байдал газар авсан талаар тус газраас мэдэгдлээ.

Хуваалцах