Аав нь хүүгийнхээ амийг хөнөөжээ
Энэ сарын 26-нд Багануур дүүрэгт 37 настай хүү нь согтуурсан үедээ 75 настай төрсөн аавыгаа зодож, улмаар амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Энэ сарын 26-нд Багануур дүүрэгт 37 настай хүү нь согтуурсан үедээ 75 настай төрсөн аавыгаа зодож, улмаар амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ сарын 24-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгаар хороонд 87 настай аав нь 57 настай хүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, “Цагдаагийн алба хаагчид энэ хэргийг шалгаж байна. Хэрэг гарах үед хүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 87 настай аав нь 57 настай хүүгээ зүрхэн тус газар нь хутгалсны улмаас хохирогч амиа алдсан.” гэв.


















