Аав та амьдралын багана
Зөв бие хүн төлөвшүүлэхэд гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн төлөвшилд эерэг хандлагатай гэр бүлийн орчныг бий болгох,
Мэдээллийн алба


Зөв бие хүн төлөвшүүлэхэд гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн төлөвшилд эерэг хандлагатай гэр бүлийн орчныг бий болгох, гэр бүлийн харилцааг илүү эрүүл, аз жаргалтай болгох зорилгоор Ховд аймагт “Аав та амьдралын багана” сэдэвт арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. “Ойлгоё-Сонсъё-Хүндэлье” уриан дор зохион байгуулах энэ ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын гавьяат багш, Шинэ Монгол хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч, Монгол Улсын Харцага Т.Амартүвшин нар "Хүүхдийн төлөвшилд эцэг, эхийн оролцоо", "Аавын манлайлал" сэдвээр яриа өрнүүлж байна. Тус арга хэмжээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд болж байна. Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ


















