Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Аавуудын анхдугаар зөвлөгөөн" боллоо

Эрэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх, зөв үлгэр дуурайлалтай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аавуудын анхдугаар зөвлөгөөн" боллоо
"Аавуудын анхдугаар зөвлөгөөн" боллоо. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх, зөв үлгэр дуурайлалтай эцэг байх болон эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл, зөв дадал хэвшлийг эзэмшүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага Төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран "Аавуудын анхдугаар зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Жадамбаа "Эр хүний үнэ цэнэ", Гэр бүлийн радио 104,5 сургалтын менежер О.Жаргалсайхан "Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо", аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эрэгтэйчүүдийн эмч Д.Дарьсүрэн "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, анхаарах асуудал" сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл танилцууллаа.

Зөвлөгөөнд нийт 11 сумын 50 гаруй аав оролцлоо гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах