Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан өргөдлөө НӨХГ-т ирүүлжээ
Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар өнгөрсөн 7 хоногт зарагдсан "Хэвлэх үйлдвэр"-ийг Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан.
Мэдээллийн алба

Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар өнгөрсөн 7 хоногт зарагдсан "Хэвлэх үйлдвэр"-ийг Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан.
Тэгвэл хувьчилж авахаас татгалзсан өргөдлөө Абдул Карим өнөөдөр өөрийн биет төлөөлөгчөөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт албан ёсоор ирүүлжээ. Тиймээс "Хэвлэх үйлдвэр"-ийн хуучин байгууламж, газрыг дараагийн үнэ дуудсан "Таван Богд" групп 23.8 тэрбум төгрөгөөр хувьчлан авах боломж бүрдэж байна.
Хууль ёсны дагуу дуудлага худалдаанд оролцсон эхний ялагчийн дэнчинд тавьсан 710 сая төгрөг буцаан олгогдохгүй болсон. Чухам ямар шалтгаанаар хувьчилж авахаас татгалзсан болохыг "Монголын мэдээ" өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрүүдээрээ хүргэнэ.


















