Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ачааны автомашин автобустай мөргөлджээ

Өчигдөр 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ачааны автомашин автобустай мөргөлджээ
Ачааны автомашин автобустай мөргөлджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллалаа.

Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон буцалтгүй нэг нэрвэгдэгчийг гаргаж ажилласан байна.

Иймд зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах