Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ачит Ихт” ХХК-иас 110 сая төгрөгийг хандивлалаа

Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавируст халдвараас хүн ардаа хамгаалах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ачит Ихт” ХХК-иас 110 сая төгрөгийг хандивлалаа
“Ачит Ихт” ХХК-иас 110 сая төгрөгийг хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавируст халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулж “Ачит Ихт” ХХК-иас 100 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин энэ үеэр “Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь ойн түймэртэй тэмцэхэд зориулж, хандив өргөж байсныг онцлон тэмдэглээд, сайн үйлсийн буухиаг үргэлжлүүлж, тусламж үзүүлж байгаад гүн талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.

Мөн тус компани Орхон аймагт шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж 10 сая төгрөг хандивласан бөгөөд нийт 110 сая төгрөгийн тусламж үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах