Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“АДРА” олон улсын байгууллагаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжжээ

“АДРА” олон улсын байгууллага өнгөрсөн 2012 оноос Дархан-Уул болон Орхон аймагт хэрэгжүүлж эхэлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл Орхон аймагт хаалтаа хийжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“АДРА” олон улсын байгууллагаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжжээ
“АДРА” олон улсын байгууллагаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжжээ. Зураг: МҮОНРТ

“АДРА” олон улсын байгууллага өнгөрсөн 2012 оноос Дархан-Уул болон Орхон аймагт хэрэгжүүлж эхэлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл Орхон аймагт хаалтаа хийжээ.

Энэ хугацаанд тус аймгийн 18-30 насны ажил, мэргэжилгүй 200 гаруй хүн хамрагджээ. АДРА олон улсын байгууллага уг төсөлд 93 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхдээ Насан туршийн боловсрол олгох төв, Бизнес инкубатор төв болон Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сантай хамтарчээ.

Тодруулбал, Насан туршийн боловсрол олгох төвд 15 төрлийн мэргэжлээр төсөлд хамрагдсан иргэдийг сургасны 40 гаруй нь оёдол, талх нарийн боов зэрэг таван чиглэлийн бүлгийг байгуулжээ. Эдгээр бүлэг нь үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүгийн эх үүсвэр буюу нийтдээ 17 сая төгрөгийн зээлийг Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангаас авсан байна. Харин зах зээл болон үйл ажиллагаанд шаардагдах зөвлөгөөг Бизнес инкубатор төвөөс өгсөн байна.

Хуваалцах