Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Адуун чулууны уурхай шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ

Адуун чулууны уурхай цаашид нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Адуун чулууны уурхай шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ
Адуун чулууны уурхай шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймагт байрлах Адуун чулууны уурхай жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог байна. Үүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС –д нийлүүлдэг ажээ. Дорнодын ДЦС-т сүүлийн 45 жилийн турш тасралтгүй нүүрсээ нийлүүлж байгаа Адуун чулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг байна. Уурхай, ДЦС хоёр харилцан хамааралтай байж техник технологийн горим, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний шууд хамааралтай схем, санхүү эдийн засгийн болон төлбөр тооцооны хүлээлттэй уялдаа зохицуулалттайгаар 45 жилийн турш хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Ингэхдээ Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум, аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангасаар иржээ. Тиймээс тус уурхайн дарга Б.Шатар Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг нь Адууны чулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг Эрчим хүчний сайдаас хүссэн байна.

Адуун чулууны уурхай цаашид нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хуваалцах