Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргууг 3 хэмжээстээр үүсгэж, нисэх буудлуудад хүргүүллээ

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зорилгоор 2010 оноос эхлэн зориулалтын програм хангамжийн тусламжтайгаар агаар-сансрын зураг болон тоон өгөгдөл/мэдээлэлд боловсруулалт хийх нөр их ажил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргууг 3 хэмжээстээр үүсгэж, нисэх буудлуудад хүргүүллээ
Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргууг 3 хэмжээстээр үүсгэж, нисэх буудлуудад хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зорилгоор 2010 оноос эхлэн зориулалтын програм хангамжийн тусламжтайгаар агаар-сансрын зураг болон тоон өгөгдөл/мэдээлэлд боловсруулалт хийх нөр их ажил хийж байгаагийн нэг жишээ нь НББЗХ-ийн мэргэжилтэн П.Ганболдтой хамтран Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргууг 3 хэмжээстээр үүсгэсэн явдал юм.

Монгол Улсад одоогийн байдлаар иргэний нисэхийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй 24 нисэх буудал байгаагаас 20 нисэх буудалд тогтмол үйл ажиллагаа явагдаж, үлдсэн 4 нисэх буудалд улирлын чанартай үйл ажиллагаа явагдаж байна.

Эдгээр нисэх буудлуудын Аэродром орчмын аюулгүй бүсэд нислэгийн аюулгүй ажиллагаанд саад учруулж болзошгүй барилга, байгууламжийг ИНЕГ-ын зөвшөөрөлгүйгээр барьж байгуулах явдал гарах болсон өнөө үед энэхүү 3 хэмжээст зураглал нь асуудлыг бодитоор үнэлэхэд маш чухал ач холбогдолтой ажээ.

Хуваалцах