Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Агаарт "тогтдог" майхан

Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэхүү нээлт таны амралт зугаалгыг дараагийн түвшинд аваачих болно. Модон дээр барьдаг байшинг арван хуруу шигээ мэдэх архитектор Алекс Ширли-Смит "Tentsile" хэмээх модноос дүүжлэгддэг, зөөврийн сууцыг санаачилжээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарт "тогтдог" майхан
Агаарт "тогтдог" майхан. Зураг: МҮОНРТ

Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэхүү нээлт таны амралт зугаалгыг дараагийн түвшинд аваачих болно. Модон дээр барьдаг байшинг арван хуруу шигээ мэдэх архитектор Алекс Ширли-Смит "Tentsile" хэмээх модноос дүүжлэгддэг, зөөврийн сууцыг санаачилжээ. Тэрээр дизайнер Кирк Кирчевийн тусламжтайгаар өөрийн санаагаа бодит бүтээл болгож, улмаар 2014 оны дөрөвдүгээр сараас жижиглэн худалдааны REI компанийн салбаруудаар зарж эхэлсэн байна.

"Tentsile"-ийн албан ёсны сайтад мэдээлснээр энэхүү майхан дүүжин ортой адил тав тухыг мэдрүүлэх бөгөөд илүү аюулгүй, гэр бүлээрээ тухалсан ч хангалттай зайтай аж. Шавьж хорхойны хамгаалалттай, ус нэвтэрдэггүй энэхүү майхан 370 кг-ийн даацтай, загвараасаа хамаарч 599, 749 ам.долларын үнэтэй юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах