Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” үзэсгэлэн нээгдлээ

Монгол эрдэмтэд гэрийн халдаг багана, самрын ясны хаягдлаар үйлдвэрлэсэн утаагүй эко түлш, өртөг багатайгаар усаар дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг амжилттай туршиж, зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Ингэснээр гэр хорооллын айлууд нүүрсний хэрэглээндээ зарцуулдаг зардлаа хэмнэх боломжтой болоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” үзэсгэлэн нээгдлээ
“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн өчигдөр боллоо.

Монгол эрдэмтэд гэрийн халдаг багана, самрын ясны хаягдлаар үйлдвэрлэсэн утаагүй эко түлш, өртөг багатайгаар усаар дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг амжилттай туршиж, зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Ингэснээр гэр хорооллын айлууд нүүрсний хэрэглээндээ зарцуулдаг зардлаа хэмнэх боломжтой болоод байна.

Үндэсний 13 компани нь “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ыг байгуулж, дээрх халдаг багана, ширээг үйлдвэрлэсэн аж. Энэхүү төхөөрөмжийг гэртээ суурилуулсан айл нүүрс хэрэглэснээс хоёр дахин бага зардлаар дулааны асуудлаа шийдэх боломжтой гэв.

Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон юм.

Хуваалцах