Агаарын бохирдлыг бууруулахын тулд богино хугацаанд хэрэгжүүлэх зарим ажлыг шүүмжиллээ
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны бодлогыг эрдэмтэд дэмжиж байна.
Мэдээллийн алба

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны бодлогыг эрдэмтэд дэмжиж байна. Гэхдээ богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажилд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, шахмал түлшний үйлдвэрлэл хэрэглээгээ хангаж, эрэлтээ гүйцнэ гэдэгт эргэлзэж байна.
Өвлийн улиралд байшин, гэр, орон сууцны дулаалгын асуудлыг чухлаар авч үзэх нь өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлж болох хамгийн зөв арга гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Энэ тухай Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Р.Рэгдэлээс тодрууллаа.


















