Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын чөлөөт зам, агаарын навигацийн хураамж зэргийг хэлэлцэв

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн дэд ерөнхийлөгч Tao MA, бүсийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны захирал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын чөлөөт зам, агаарын навигацийн хураамж зэргийг хэлэлцэв
Агаарын чөлөөт зам, агаарын навигацийн хураамж зэргийг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн дэд ерөнхийлөгч Tao MA, бүсийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны захирал Honghai YANG болон Зүүн хойд Азийн бүсийн дэд захирал Wenxin LI, Нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Hu Bin тэргүүтэй төлөөлөгчид болон тус байгууллагын гишүүн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид ИНЕГ-т 2019 оны долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд ажиллалаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын агаарын зай, агаарын зам, агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хийгдэж буй ажлууд болон хэтийн бодлого, төлөвлөлтийн талаар Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба танилцуулга хийн харилцан санал солилцсон байна. Улмаар цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд 4 чиглэлээр 13 асуудал хэлэлцсэн байна.

Тухайлбал, Холын зайн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент /Long range ATFM/-ийг хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга зам, Өвөл, зуны улирлын нислэгийн хүсэлт хүлээн авах хугацаа, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, агаарын чөлөөт зам буюу Free route, агаарын навигацийн хураамж, бэлтгэл аэродром сонгоход орон нутгийн нисэх буудлуудыг ашиглах зэрэг тодорхой асуудлуудыг ярилцжээ. Дээрх ажлуудыг Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас хэрэгжүүлэх, шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн байна.

IATA болон түүний гишүүн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн ажлын байруудтай танилцсанаас гадна Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын менежментийн эхлүүлэх ёслолын ажиллагаанд мөн оролцжээ.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах