Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул нислэг хойшилжээ

Улаанбаатар-Алтай чиглэлиййн ОМ041 аяллын нислэг Улаанбаатар хотоос 16:15 цагт хөөрч Алтай хотод 18:15 цагт бууна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул нислэг хойшилжээ
Агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул нислэг хойшилжээ. Зураг: МҮОНРТ

Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Говь-Алтай чиглэлийн ОМ041/042 дугаарт нислэгийн хуваарьт цагийг 16:15 болгон хойшлууллаа.

Улаанбаатар-Алтай чиглэлийн ОМ041 аяллын нислэг Улаанбаатар хотоос 16:15 цагт хөөрч Алтай хотод 18:15 цагт бууна.

Алтай-Улаанбаатар чиглэлийн ОМ042 аяллын нислэг Алтай хотоос 18:45 цагт хөөрч Улаанбаатар хотод 20:35 цагт буухаар төлөвлөж байна.

Мөн аюулгүй ажиллагааны шаардлагын улмаас нэгдүгээр сарын 4-ний өдрийн Улиастай чиглэлийн ОМ061/062 дугаарт аяллын нислэгийг цуцаллаа.

МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333999 дугаарт хандан авахыг МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах