Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд тодорчээ

Тус тэмцээн хоёр төрлөөр явагдсан бөгөөд “Мэргэжлийн аварга бага мэргэжилтэн”-д найман мэргэжлээр 51 ахлагч, “Мэргэжлийн аварга тоот” тэмцээнд есөн офицер, 50 ахлагч өрсөлдсөн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд тодорчээ
Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн “Мэргэжлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн" Зэвсэгт хүчний 065, 353, 337 дугаар ангийн байрлалд энэ сарын 18-19-нд боллоо. Тус тэмцээн хоёр төрлөөр явагдсан бөгөөд “Мэргэжлийн аварга бага мэргэжилтэн”-д найман мэргэжлээр 51 ахлагч, “Мэргэжлийн аварга тоот” тэмцээнд есөн офицер, 50 ахлагч өрсөлдсөн.

Ийн тэмцээний дүн гарахад “Мэргэжлийн аварга РЛС-ын оператор”-оор дэд ахлагч Ц.Тэмүүжин (065), "Мэргэжлийн аварга планшетчин”-аар ахлагч П.Хажидмаа (325), “Мэргэжлийн аварга дизельчин”-ээр ахлах ахлагч Б.Дарханбаатар (065), “Мэргэжлийн аварга радиотелеграфчин”-аар ахлах ахлагч Л.Оюун-Эрдэнэ (065), “Мэргэжлийн аварга хөдөлгүүрийн механикч”-аар ахлагч Б.Билгүүн (303), “Мэргэжлийн аварга цахилгаан, тусгай тоноглолын аварга механикч”-аар дэд ахлагч Э.Алтанбагана (337), “Мэргэжлийн аварга радио-электрон тоноглолын аварга механикч”-аар ахлагч Л.Нямдорж (337), “Мэргэжлийн аварга нисэхийн зэвсэглэлийн механикч”-аар ахлах ахлагч Д.Гэндмаа (337) нар шалгарсан байна.

Мөн энэ тэмцээнд оролцсон 51 ахлагчаас авсан оноогоороо сургагч ахлагч Ц.Болдбаатар (065) бусдыгаа манлайлжээ. Түүнчлэн “Мэргэжлийн аварга тоот” шалгаруулах тэмцээний “Тэргүүний байлдааны жижүүрлэлтийн тоот”-оор Зэвсэгт хүчний 065, “Тэргүүний харвах суурийн тоот” болон “Тэргүүний техникийн дивизионы тоот”-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тоотууд шалгарсан.

Хуваалцах