Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агентлагийн дарга нартай хуралдлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар өнөөдөр ХХЕГ-ын орлогч дарга Ч.Сайнтөр, ГЕГ-ын дарга Б.Асралт, ГИХГ-ын орлогч дарга Д.Түвшинтөр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нартай уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агентлагийн дарга нартай хуралдлаа
Агентлагийн дарга нартай хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар өнөөдөр ХХЕГ-ын орлогч дарга Ч.Сайнтөр, ГЕГ-ын дарга Б.Асралт, ГИХГ-ын орлогч дарга Д.Түвшинтөр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "2016 оны 9 дүгээр сарын 5-12-ны хооронд Өмнөговь аймагт хийсэн хяналт шалгалтын үеэр Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ажлын байрны орчин нөхцөл, тэдгээрийн хүүхдийн сурч боловсрох зэрэг хүний эрхийн тодорхой зөрчлүүдийн талаар танилцуулж, эдгээр зөрчлийг яаралтай шийдвэрлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байгаа"-г онцоллоо.

Засгийн газрын агентлагийн дарга нар дээрх зөрчлүүдийг шийдвэрлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулаад, цаашид хилийн боомтуудад хүний эрхийн зөрчил, тэр тусмаа төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан хаагчдын ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгджээ.

Хуваалцах