Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Agro Expo-2023" хүнс, хөдөө аж ахуйн салбарын олон улсын үзэсгэлэн болно

“Agro Expo-2023" олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын үзэсгэлэн 2023 оны есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд "Steppe-Arena" буюу Мөсөн-Өргөөнд зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Agro Expo-2023" хүнс, хөдөө аж ахуйн салбарын олон улсын үзэсгэлэн болно
“Agro Expo-2023" хүнс, хөдөө аж ахуйн салбарын олон улсын үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

“Agro Expo-2023" олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын үзэсгэлэн 2023 оны есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд "Steppe-Arena" буюу Мөсөн-Өргөөнд зохион байгуулагдана.Салбар дундын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, шинэ боломжийг олгох зорилготой тус үзэсгэлэнгээр салбарт зориулсан семинар, хэлэлцүүлэг, техникийн танилцуулга хийнэ. БНХАУ, ОХУ, Малайз, Солонгос зэрэг 10 гаруй орны 50 орчим байгууллага үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах