Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агропаркийн жимсний мод 90 гаруй хувийн ургалттай байна

Булган аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агропаркийн жимсний мод 90 гаруй хувийн ургалттай байна
Агропаркийн жимсний мод 90 гаруй хувийн ургалттай байна. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна.

Агропаркт гүний худаг гарган, мод нэг бүрт жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж, арчилгааг цаг тухай бүрт тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна. Мөн алба хаагчдын хүнсний хэрэглээнд зориулж,0,2 га талбайд төмс, хүнсний ногоо тарьсан юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах