Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 109,247 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,178 тн буюу 37 хоногийн, АИ-92 автобензин 26,401 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 4,918 тн буюу 37 хоногийн, ДТ 68,875 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна
АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 109,247 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,178 тн буюу 37 хоногийн, АИ-92 автобензин 26,401 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 4,918 тн буюу 37 хоногийн, ДТ 68,875 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57,356 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,786 тн, АИ-92 автобензин 15,278 тн буюу 16 хоногийн, АИ-95 автобензин 3,411 тн буюу 47 хоногийн, ДТ 34,760 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 416.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 автобензин 120.7 мян.тн, АИ-95/98 автобензин 5.0 мян.тн, ДТ 241.4 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, Жет А-1 11.1 мян.тн, бусад 23.9 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах