Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна

2022 оны долоодугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 36 хоног,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна
АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна. Зураг: МҮОНРТ

2022 оны долоодугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 36 хоног, АИ-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Монгол Улсад 2022 оны нэгдүгээр сараас долоодугаар сарын 8-ны хугацаанд нийт 946,3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872,3 мянган тонн шатахуун байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 19,7 мянган тонн, АИ-92 автобензин 314,8 мянган тонн, АИ-96,98 автобензин 15,3 мянган тонн, ДТ 472,9 мянган тонн, ШШТ 20,6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28,7 мянган тонн тус тус импортолсон байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах