Айл өрхүүд цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдахаар боллоо
Дэлхийн банкны 7.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэнтий аймгийн төвийн болон Бор-Өндөр сумын цахилгааны шугам сүлжээг шинэчлэх, айл өрхийн цахилгааны тоолуурыг үнэ төлбөргүй солих ажил хийгдэхээр болжээ.
Мэдээллийн алба

Тус ажлыг гүйцэтгэгч БЗӨБЦТС ТӨХК-ийн албаны хүмүүс Чингис хотноо хүрэлцэн ирж аймгийн удирдлагууд, төрийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж хийгдэх ажлаа танилцууллаа.

Энэ ажил 2019 оны хавраас эхлэх бөгөөд 1 жил 6 сарын хугацаанд үргэлжлэх юм. Энэхүү ажлыг хийснээр иргэд найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах, 2 тарифт тоолууртай болох, тогны хэмнэлт гарах ач холбогдолтой бөгөөд аймгийн төвд байгаа олон шонгуудыг буулгаж газрыг чөлөөлснөөр шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх боломжтой болох юм байна
Түүнчлэн айл өрхүүд 2 тарифт тоолуурт шилжсэнээр цахилгаан халаагуур хэрэглэх боломж бүрдэнэ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой гэж үзэж байна.
Уг ажлыг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх “Эрчим хүчний төсөл 2”-ын хүрээнд БЗӨБЦТС ТӨХК хийж гүйцэтгэх аж.