Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Айлын гэр, байшин шатсан дуудлага зонхилж байна

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд үүрээр айлын гэр шатаж, өсвөр насны хоёр эрэгтэй хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айлын гэр, байшин шатсан дуудлага зонхилж байна
Айлын гэр, байшин шатсан дуудлага зонхилж байна. Зураг: МҮОНРТ

Айл өрхүүд галлагаа эхлүүлсэн, мөн цахилгааны холболтын аюулгүй байдлаа сайн хангаагүйгээс үүдэн гэр байшин шатсан дуудлага Онцгой байдлын албанд олон ирсэн байна.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд үүрээр айлын гэр шатаж, өсвөр насны хоёр эрэгтэй хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

05 цаг 29 минутад дуудлага өгөхөд гал унтраах анги 10 минутын дараа очиж хүүхдүүдийг амь насаа алдахаас нь өмнө аварчээ.

Налайх дүүргийн долдугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд мөн айлын байшин шатсан байна. Дорнод, Дархан-Уул аймагт ч гэр байшин шатсан тохиолдол гарчээ. Айлын гэр байшин шатсан гэх дуудлагууд ихэнхдээ 21 цагаас хойш шөнө болон үүрээр ирж байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хуваалцах