Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Айлын гэр шатаж, хоёр хүүхэд нас баржээ

Түймэрт гурван настай эрэгтэй, хоёр настай эмэгтэй нар өртөж нас барсныг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айлын гэр шатаж, хоёр хүүхэд нас баржээ
Айлын гэр шатаж, хоёр хүүхэд нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Увс аймгийн Улаангом суманд айлын гэр шатаж, хоёр хүүхэд нас барсан байна. Түймэрт гурван настай эрэгтэй, хоёр настай эмэгтэй нар өртөж нас барсныг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өчигдөр улсын хэмжээнд хувийн өмч, аж ахуйн нэгжид гал гарсан зургаан дуудлага бүртгэгджээ. Он гарсаар 3164 удаагийн объектын түймэр бүртгэгдээд байна. Түймэрт 21 хүүхэд, 49 том хүн өртөж амиа алдсан бол 38 иргэн түлэгдэж гэмтжээ.

Иймд болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах