Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад Их Британийн сансрын агентлагтай хамтран ажиллана

Байгаль, цаг уурын хүндрэлээс мал аж ахуйн салбарт үүсэх эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад Их Британийн сансрын агентлагтай хамтран ажиллана
Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад Их Британийн сансрын агентлагтай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Байгаль, цаг уурын хүндрэлээс мал аж ахуйн салбарт үүсэх эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын сансрын агентлагтай хамтран “Монголын малчин иргэдийн даван туулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд орчин үеийн өндөр технологи бүхий сансрын хиймэл дагуул ашиглан, бэлчээрийн даацын болон бусад холбогдох ус, цаг уур орчны мэдээллийг өндөр нарийвчлалтай хүлээн авч боловсруулах юм. Уг мэдээлэлд үндэслэн бэлчээрийн менежмент, төлөвлөлтийг гаргаснаар аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалт сайжрах юм.

Хуваалцах